Thursday, December 22, 2011

Хайрын 4 мөрт

Цэвэрхэн бичиг минь амьдрал минь болог Цагаан цаас минь хүлэг минь болог Хүний үр бичсэн юм шүү гээд Хүндэлж аваад уншаарай Болдог бол хайрлуулахсан Бодол бүхнээ биелүүлэхсэн Халуун сэтгэлээр илэрхийлэхсэн Хайртай гэлэг үгийг би чамд хэлэхсэн Чи миний хэнд хайртайг Анзаарч мэдэхийг хүсвэл Миний бичсэн Дөрвөн мөртийг дахин 2 унш Би чамаас гарыг чинь гуйя тэврээч Би чамаас нүдийг чинь гуйя ширтээч Би чамаас уруулыг чинь гуйя үнсээч Би чамас зүрхийг чинь гуйя хайрлаач намайг Ганц хүнийг хайрлаж явах нь Гаслантай биш жаргалтай Гарцаагүй түүндээ хайртай бол Ганц уулзахдаа ч жаргалтай