Wednesday, November 2, 2011

NBA үүсэл

Энэ бол Google дэхь http://ambuuanhaa92.blogspot.com/2011/05/blog-post_01.html-ын түр санамж. Энэ сайтын зургийг 29 10 сар 2011 00:12:03 GMT цагт авсан. энэ хуудас тухайн үеэс хойш өөрчлөгдсөн байж болно. Илүү ихийг судлах

Эдгээр хайлтын нэр томъёо нь тодруулагдсан: nba үүсэл  

Sunday, May 1, 2011

Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил 

 

Хэрэв тухайн салбар чиглэлийг сонирхож байвал түүхийг нь судлах хэрэгтэй.Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн ... Сагсан бөмбөг нь миний бодлоор залуухан спорт шиг санагддаг.Миний бие энэ спортод бараг донтсон гэхэд болно.Би туйлын их дуртай надад их үр ашигаа өгсөн,бас намайг алсан нь ч бий.Ихэнх хүмүүс буруу ойлголттой байдаг.Талбай дээр зөвхөн их оноо авдаг тоглогч хамгийн сайн,гадаадын тоглогчдын хүнд элементийг арай ядан дуурайж байгаа нь сайн,тоглолтын үеэр их орилж зандарч байгаа нь сайн удирдагч гэх мэт.Энэ бүгдийг өөхшүүлэн дэвэргэдэг нь охидууд юм.Тэгвэл багийн сайн тоглогч,түүнд нөлөөлөх чухал үүрэг нь юу вэ ?
Намайг сагсан бөмбөгөөр хэнд ч хаана ч гологдохооргүй тамирчин болгосон ачтан бол миний дунд сургуулийн багш."Хамгийн гол нь ухаантай" бай гэж багш маань үргэлж цаг ямагт сургадаг байсан.Талбай дээр таны бие бялдар тийм ч чухал бус бөгөөд хэзээ,хаана,ямар тохиолдолд үр ашигтай довтолгоо гүйцэтгэх,дамжуулалт өгөх,байраа зөв эзлэх эдгээр нь "Ухаан" буюу ур чадвар юм.Тоглолтын турш ухаалагаар зөв сэтгэн бодох нь ялахын үндэс болдог (Манайд бол Дандий буюу Бат-Эрдэнэ).Сагсан бөмбөг мэддэггүй хүний нүдээр сайн мууг ялгаж чаддаггүй гэж дурьдсан.Тэднийхээр бол талбай дээр хаана юу хийгээд байгаа нь харагддаггүй.Харин эсрэгээрээ багийн хамаг хар ажил(байраа зөв эзэлж хүнээ хаших,өөрийн хүндээ довтлох бололцоог олгох,хэрэгтэй бөмбөг таслах,довтолгоо хамгаалалтын тактикт голлоноролцох,довтолгооны самбараас авах гэх мэт) хийж байдаг.Энэ хэсэг нийтлэлээрээ хүмүүст оноо авдагаас бусад тоглогчыг "муу" биш гэдгийг нотлох гэж оролдов.За ингээд энэ гайхалтай спортын намтар түүхээс сонирхоцгооё.

Менежментийн тухай

2010-03-21 20:30
 
Менежментийн шинжлэх ухаан нь орчин цгийн хөгжилд чухал үүрэг бүхий шинжлэх ухаан юм. Аливаа байгууллага, хувь хүмүүсийн амьдралын сайн сайхан байдал, амжилтыг тодорхойлдогоороо онцлогтой юм. Менежментийн шинжлэх ухаан нь хувь хүмүүст урт удаан, эрүүл амьдрах боломж олгодог бол бйгууллагад зах зээл дээр удаан оршин тогтнох боломж олгодог.