Wednesday, November 2, 2011

Менежментийн тухай

2010-03-21 20:30
 
Менежментийн шинжлэх ухаан нь орчин цгийн хөгжилд чухал үүрэг бүхий шинжлэх ухаан юм. Аливаа байгууллага, хувь хүмүүсийн амьдралын сайн сайхан байдал, амжилтыг тодорхойлдогоороо онцлогтой юм. Менежментийн шинжлэх ухаан нь хувь хүмүүст урт удаан, эрүүл амьдрах боломж олгодог бол бйгууллагад зах зээл дээр удаан оршин тогтнох боломж олгодог.


Менежмент гэдэг нь латины Manys гэсэн үгнээс бий болсон бөгөөд бараг хүн үүссэн цагаас үүсэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүн анх үүсэж, ганц ганцаараа хүрэн боломжгүй зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоорондоо хэсэг бүлэг болж нэгдэж эхэлсэн цагаас менежмент анх үүсчээ. Харин VIII зууны үед англи улсад анх аж үйлдвэрлэлтийн хувьсгал гарч  ирсэнтэй холбогдуулж шинжлэх ухааны үүднээс тайлбарлах оролдлого гарсан байна. Өнөө үед менежментийг олон талаас нь хандаж тодорхойлсон байдаг. Менежмент гэдэг нь нэг талаас үйл ажиллагаа, нөгөө талаас шинжлэх ухаан болох нь харагдаж байна. Үйл ажиллагаа талаас нь авч үзвэл менежмент хүмүүсээр ашигтай зүйл бүтээлгэх урлаг юм. Харин шинжлэх ухаан болох талаас нь байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлж, түүнд хүрэх арга зам, нөөцийг төлөвлөж, ажиллах хүч, техник технологи, санхүүгийн бүхий л нөөцийг зохистойгоор хуваарилах, оновётой зохион байгуулах, ажиллагсдаа манайлах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хянах нэгдмэл цогцос юм. Менежментийн шинжлэх ухааны онолын үндсийг амехикийн эрдэмтэн Фредерик Винслоу Тейлор анх тавьж, Хенри, Гант, Лилиан Гилберт, анри Файоль, Частер Бернард, Дуглас Макгрегор зэрэг эрдэмтэд түүнийг шинжлэх ухаан болж төлөвших, цаашид хөгжихөд нь жинтэй хувь нэмэр оруулсан. Хөнжлийн түүхээс:
•    Ойролцоогоор МЭӨ 5000-аад оны үед Сумарианчууд үйл ажиллагаагаа бүртгэж, түүнд хяналт тавидаг байсан тухай түүх байдаг. Тэгвэл МЭӨ 4000-аад оны үед Египетчүүд ямар нэг үйл ажиллагаа явуулахдаа төлөвлөх, зохион байгуулах, шаардлагатай гэдгийн хүлээн зөвшөөрч байсан бол МЭӨ 500-аад оны үед Хятадад төлөвлөлт. Зохион байгуулалт, хяналтыг ашиглаж байсан түүх бий.
•    1925 онд Италийн эрдэмтэн Николло Мачиабелли боловсролын зарчмуудыг анх боловсруулжээ
•    1970 он Англи улсад аж үйлдвэржилтийн хувьсгал ялсан.
•    1834 он Роберт Оуэн хүний нөөцийн зарчмыг боловсруулсан
•    1871 он Жозеф Вартон Пенсилваний их сургууль дээр анх бизнес менежментийн ангийг нээснээр энэ чиглэлээр мэргэжжилтэн бэлтгэх эх үндэс тавигджээ
•    1898 он Мари Паркер анх хүний араншингийн хандлагыг бий болгосон
•    1911 он Ф.В.Тейлор менежментийн шинжлэх ухааны үндсийг тавьжээ. Тэрээр тус онд менежментийн шинжлэх ухааны зарчмыг боловсруулсан бөгөөд менежментийн шинжлэх ухааны эцэг хэмээн нэрлэгддэг
•    1916 он Фханцын нэгэн компаний эзэн Анри Файоль аж үйлдвэрийн ерөнхий менежмент сэдэвт бүтээл туурвиж, энэ бүтээл нь франц хэлээр хэвлэгдсэн бөгөөд 1929 рнд Англи хэлэнд орчуулагдсан вм.
•    1927 он Австралийн эрдэмтэн Элтон Майо Вестерн електрик компаний үйлдвэрт туршилт хийж, тэрээр гэрэлтүүлэг болон ажлын бусад нөхцөл ажилчид болон бүтээмжийн хэмжээнд нөлөөлдөгийг ирлүүлсэн бөгөөд энэ судалгаа “хот орчины үйлчлэл “ гэж нэрлэжээ.
•    1960 он Америкийн эрдэмтэн Дуглас Мак Грегор Х,У онолуудыг боловсруулсан юм.
•    1981 он Калифорнийн их сургуулийн профессор Уильям Оучи менежментийн Z онолыг боловсруулжээ.
Менежментийн сэтгэлгээний түүхэн хөгжил:
Менежментийн сэтгэлгээний түүхэн хөгжлийг 5 үе шатанд хуваадаг.
  •     Эртний Вавилоны үе буюу МЭӨ 1760-аад он хамаарна. Энэ үед нийгмийн янз бүрийн бүлгүүдийн дунд нийгмийн харлцааг зорицуулах төрийн хөдөлмөр эдийн засаг гарч байсан
  •     Эртний Вавилоны 2-р үе буюу МЭ-ий 605-682 он юм. Энэ үед үйлдвэрлэл барилгын үйл ажиллагаа өрнөхтэй холбоотой тэдгээрийн хянах хяналтыг нэгтгэхэд чиглэгдэж байсан.
  •     Мерканталистуудын үе буюу МЭ-ий 16-17р зуун. Энэ үеийгарилжаа наймааг дээдлэн бишрэгчид гэж нэрлэдэг байв.
  •     МЭ-ий 17-18р зүүны хооронд европын аж үлйдвэрийн хөгжил дэвшил эхэлж капитализм шинээр бий болсон үе. Энэ үед менежментийн салбарт дэвшил гарч удирдагч нь өмчөө тусгаарласан. Менежменти нь мэргэжил болж гарч ирсэн.
  •     19-р зууны эцэс 20-р зууны эх. Энэ үеийг удирдлагын хувьсгал гарсан гэж үздэг.

No comments:

Post a Comment